Цаг уур, орчны шинжилгээний газраас тав хоногийн цаг агаарын мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод энэ сарын 21,22 өдрүүдэд ялимгүй цас орно, 18-23 өдрүүдэд цаг уурын байдал өдөртөө -13-18 градусын хүйтэн, шөнөдөө -23-28 градус хүйтэрнэ. Энэ сарын 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнхи нутгаар хүйтний эрч суларна.
Маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар цас орж, явган шуурга шуурч, 21,22-нд ялимгүй цас орно. Увс нуурын хотгор, Завхан голын хөндий, Тэс голын хөндий зэрэг хүйтэн газруудад шөнөдөө -38-43 градус, өдөртөө -25-30 градус хүйтэрнэ. Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө 18-23 градус хүрнэ. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө -8-13 градус, шөнөдөө -18-23 градус. Бусад нутгаар өдөртөө -13-18 градус, шөнөдөө -23-28 градус хүйтэн байна.