
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 12 цагт эхэлнэ. Чуулганаар үдээс өмнө Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудал болон Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Харин үдээс хойш 15 цагт үрэлжлэх хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад шууд хариулт өгөх юм.
Сэтгэгдэл (1)