
Дамбадаржаагийн цагдаагийн постоос Дамбадаржаагийн эцэс хүртэлх 1.6 км авто замын ажил эхэлсэн.

Дамбадаржаагийн цагдаагийн постоос Дамбадаржаагийн эцэс хүртэлх 1.6 км авто замын ажил эхэлсэн. Тус ажилтай холбогдуулан өнөөдөр 22.00 цагаас энэ сарын 8-ны 22.00 цаг хүртэл Дамбадаржаагийн постоос Сэлбийн гүүр хүртэлх 450 метр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Эл замын ажлыг “Баткубик” ХХК гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын хүрээнд далангийн дүүргэлт хийх аж.
Д.Ундрах 24tsag.mn