
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү УИХ-ын сонгуульд жагсаалтаар хоёрт бичигдсэн ч гишүүн болж чадаагүй. Тиймээс түүнийг сайд, дэд сайд, бүр болохгүй гэхэд нэг агентлагийн дарга болно гэх хардлага яриа гарсаар байгаа. Э.Батшугарыг хамгийн сүүлд намын нэрсийн жагсаалтаар Ц.Оюунбаатарын өмнүүр орж УИХ-ын гишүүний тангарга өргөнө гэж таамаглаж байсан. Харин өнөөдөр Н.Энхбаярын хүүг Монголбанкны дэд ерөнхийлөгч болно гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Өнөөдөр 12 цагт эхлэх УИХ-ын чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэх юм. 25 настай түүнийг ийм албан тушаалд хэрэв томилох нь үнэн бол УИХ-ын гишүүдийн хооронд нэлээн зөрчил үүсэх магадлалтай. Учир нь энэ алба бол туршлага шаарддаг тун чухал ажил. Одоо Монголбанкны ерөнхийлөгч болсон өмнөх дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай харьцуулахад түүний намтар нимгэн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)