
Монголын оюутны холбооноос өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркийн өмнө жагсаал зохион байгуулах гэж байна

Монголын оюутны холбооноос өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркийн өмнө жагсаал зохион байгуулах гэж байна. Тэд эрх бүхий хүмүүс оюутны талбайг ашиглаж автомашины зогсоол байгуулсныг эсэргүүцэж жагсах юм байна. Мөн энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах гэж хоёр сар хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл уулзаагүй байгаа аж. Тиймээс Мэдээлэл технологийн паркийн өмнө жагссаны дараа Хангарьд ордны үүдэнд жагсахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn