Туркийн нийслэл Анкарад хулгай хийсэн дөрвөн монгол залуугийн хоёрыг тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Туркийн нийслэл Анкарад хулгай хийсэн дөрвөн монгол залуугийн хоёрыг тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Тэд Анкара хотын “Зара” брэндийн бэлэн хувцасны их дэлгүүрээс бараа хулгайлж байгаад хоёр нь баригджээ. Харин хоёр нь хэргийн газраас зугтсан учир ийнхүү эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэд тус дэлгүүрээс брэндийн хувцас хулгайлж, их дэлгүүрийн ханшаас 50 хувь хямдруулж зардаг байсан аж.
Б.Золбоо