
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилно гэсэн мэдээллийн мөрөөр түүнтэй холбогдлоо. Харин тэрбээр "Одоохондоо энэ талаар хэлэх боломжгүй байна" гэсэн юм. Өмнө нь түүнийг сайд, дэд сайд болох тухайд цуу яриа гарахад тэрбээр өөрийн биеэр үгүйсгэдэг байсан. Харин энэ удаа хариулт хэлэх боломжгүй байгаа нь түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох магадлалтай байгааг харуулж байх шиг.
Э.Батшугар нь АНУ-ын Массачусетс мужийн Бентли их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Их сургууль төгссөнийхөө дараа АНУ-ын банкинд зөвлөхөөр ажиллаж байсан аж.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)