Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны 1-р сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн бөгөөд өнөөдрөөс www.e-mongolia.mn -нд холбосон байна. Өмнө нь зөвхөн www.ndaatgal.mn -ээр хүсэлтээ гаргаж тэтгэмжээ цахимаар авч байсан юм. Ингэснээр аль алинаар нь хүсэлтээ гаргаж листээ бичүүлж авах боломжтой.
Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр Эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдлээ. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм байна.
Листийг 2, 3-р шатлалын эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон өрхийн эмнэлгүүд цахимаар олгох юм. Тодруулбал, Та эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвдсөн тохиолдолд өрхийн болон дүүргийн эмнэлгийн эмч шууд цахимаар таны эмнэлгийн хуудсыг бичиж ажил олгогч руу илгээнэ. Ажил олгогч хянаад нийгмийн даатгалын байгууллага руу илгээснээр таны тэтгэмж ажлын 14 хоногт орно.