Өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн сумын төвөөс 150 зайд Ёл тайгийн Ар хээгч гэдэг газар 02-ны өдрийн 15.40 цагт ой хээрийн түймэр гарч, уг түймрийг Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн 20 албан хаагчид ажиллаж цурманд оруулсан байна.
Түймрийн урт 1 км орчим, өргөн 300м, одоогийн байдлаар цурманд байгаа унангийн цэвэрлэгээ хийж байна гэж мэдээллээ.
Зурагт ой хээрийн түймрийн нэн аюултай бүсийг улаан, аюултайг ягаан дунд зэрэг шар, бага зэрэг цэнхэр, аюулгүйг ногооноор тус тус тэмдэглэв.