Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Энэ сарын 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсч, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.