Нийслэлийн хэмжээнд 116 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1.081.403 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.