Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45 сурагч байсан бол босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг өнөөдөр зохион байгуулж байгаа юм.