Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрчээ. Үүнийг Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу засварлахтай холбогдуулан
2022 оны тавдугаар сарын 6-ны 23:00-аас 7-ны 07:00 цагийн хооронд "Содон" хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг түр хугацаанд хааж засварын ажлыг гүйцэтгэсэн бол өнөөдөр оройн 23:00-аас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд "Содон" хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийнэ.
Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгоно уу.