зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд Политехник коллежид бэлтгэгдэж байна

2022-5-07
0
ЖИРГЭХ

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж буй юм. Биднийг очиход ЕБС-ийн сурагчид Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж байлаа. Коллежийн оюутнууд мэргэжилдээ дурлаж, дуртай зүйлсээ чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог гэж энэ үеэр багш нар онцлов. Бид тус коллежийн нэгдүгээр курсийн оюутан Л.Мөнх-Хорвоотой ярилцлаа. Тэрбээр Хэвлэлийн график дизайны ангид суралцаж байгаа бөгөөд биднийг очиход өөрийн комик дүрийн хөргийг буулгаж байв.

Намайг Л.Мөнх-Хорвоо гэдэг. Аравдугаар ангиа төгсөөд орж ирсэн. Манай мэргэжлийн хичээл 50 хувь нь гар зураг, 50 хувь нь компьютерын хичээлээр ордог. Зургийн хичээл дээр уран зураг,хар зураг, комик, өнгө зохимжийн тухай үзээд комьпютерийн хичээл дээр үндсэн програмууд болон хэрэглээний програмууд, зургийн програмууд дээр хэрхэн ажиллах талаар нэмэлтээр үздэг. Одоогоор манай ангийнхан комик дүрээ гаргаад, зургийн ажлаа хийж байна. Мэргэжлээрээ 2.5 жил сураад төгсөнө. Миний хувьд бага байхын зураг зурах сонирхолтой, тиймдээ ч энэхүү мэргэжлийг сонгосон. Нэг давуу тал нь  ажлын байрын олдоц сайн, хувьсах чадвар сайтай байдаг. Манай дээд ангийн ах эгч нар маань төгсөхөөсөө өмнө ажлын байраа олчихдог.


Тус сургуулийн Хэвлэлийн график дизайнын 1а ангийн оюутан Г.Золжаргал комик дүрээ зурж дуусгажээ. Түүний бүтээлтэй танилцана уу. 


Энэ сургуульд Монгол дархны урлал, арьсан эдлэлийн гар урлал, өгөгдлийн сан, тогооч, гоо засалч гээд маш олон мэргэжлийн анги бий. 

Үйлдвэр урлалын политехник коллежийн Веб, мультимедиа зохиогчийн ангийн оюутан О.Энхжин: Анх энэхүү нээлттэй өдөрлөг дээр ирээд сургуультайгаа танилцаж байлаа. Сургуулийн орчин, багш нарын хандлага нь суралцахад таатай орчин бүрдүүлдэг. Мөн манай сургуулийн хүүхдүүд маш авьяастай, хүүхдүүдийн хийсэн бүтээл таалагдсан учир энэхүү сургуульд орохоор шийдсэн. Харин мэргэжлээ сонгохдоо судалгаа хийж, судалж байгаад мэдээллийн технологийн салбар таалагдсан учраас сонгосон. Тухайлбал, ажиллах орчин, цалин зэрэг нь. Сургуулиа төгсөөд веб сайт хөгжүүлдэг компани болон телевизийн салбарт ажиллана гэж бодож байгаа.

Сургуультай танилцах зуур нүд хужирлах олон бүтээлтэй тааралдаа. Оюутнууд өөрсдийн чөлөөт сэтгэлгээний үндсэнд бүтээлээ туурвидаг гэж Орчны дизайны багш Д.Туул онцолж байв. Тэрбээр “Энэ жил манай ангид 13 хүүхэд суралцаж байна. Жил бүр ялгаатай байдаг. Хүүхдүүд маань өөрсдийн хүссэн өнгө, хэлбэрээр чимэглэлийн бүтээлээ керамик урлалын материал, шахмал урлалын материал зэрэг олон төрлийн материалаар хийдэг. Жишээлбэл эдгээр хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал зэргийг хийх боломжтой. Бэлэг дурсгал хийхэд үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүн болдог шүү. Хүүхдүүд маань эртний урлалаа судлаад Хүннүгийн үеийн ширмэл ширдэг болон тэмцэлдээтэй амьтны дүрсийг гурван хэмжээсээр биет бүтээгдэхүүн болгож хийж байна” гэв.

Үйлдвэр урлалын политехник коллежийн сургалт, үйл ажиллагаа болон уг өдөрлөгийн талаар Сургалтын албаны менежер Б.Мядагбадамтай ярилцлаа.

- Танд өдрийн мэнд хүргэе. Сургуулийнхаа тухай товч танилцуулахгүй юу?

- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сургууль 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын мэргэжлийн боловсролын салбарын анхдагч сургуулиудын нэг. Сургуулийн хувьд гурван удаа байгууллагын магадлан итгэмжлэлд орсон, зургаан хөтөлбөрөөр магадлан итгэмжлэлд орсон гээд чанарын баталгаа хангасан сургуулиудын нэг. Одоогийн байдлаар найман салбарын 28 мэргэжлээр 1.5-3 жилийн оюутны болон насанд хүрэгчдийн сургалт явуулдаг.

- Одоогоор нийт хэдэн оюутан суралцаж байна вэ?

- Энэ жилийн хичээлийн жилийг 2100 оюутантай эхэлсэн. Өнгөрсөн нэг сард мэргэжлийн боловсролын 620 төгсөгч төгссөн. Одоогийн байдлаар 1590 оюутан суралцаж байна. Мөн 190 орчим багш ажилчид ажиллаж байна.

- Нээлттэй өдөрлөгийн талаар танилцуулахгүй юу? Нэг өдөр зохион байгуулагдах уу?

- Энэхүү нээлттэй өдөрлөгийг гурван өдөр зохион байгуулна. Эхний өдрийн нээлттэй өдөрлөг ажил олгогчдод чиглэсэн байгаа. Манай сургуультай хамтарч ажилладаг ажил олгогчид ажлын байрыг танилцуулах, эрэлттэй мэргэжлүүд дээр хүүхдүүдийг бүртгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн бизнес эмэгтэйчүүдийн клубтэй хамтарч уулзалт зохион байгууллаа.  Өчигдрийн байдлаар 300 гаруй хүүхэд багш нарынхаа хамт ирсэн. Тухайлбал, 28, 45,102 дугаар сургуулиудын сурагчид ирж танилцлаа. Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиудад урилга хүргүүлсэн тул сурагчид маань ирээд танилцахад нээлттэй. Мөн манай сургуулийн хүүхдүүд өөрийнхөө мэргэжлийг найзууддаа танилцуулж байна. Сүүлийн өдрийн нээлттэй өдөрлөгийг эцэг эхчүүддээ зориулж байгаа бөгөөд сургуулийн орчин, сургалтыг нийт эхчүүддээ танилцуулахаар бэлдээд байна.

- Оюутнуудад суралцаж байх хугацаандаа ажиллах боломж бий юу?

- Цар тахлын нөхцөл байдал сургалтын орчин нөхцөлөө өөрчлөх шаардлага гарсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тогтсон хэв маягаас гаргах хэрэгтэй болж байгаа юм  л даа. Тухайлбал, сургууль дээрээ онолын мэдлэгээ эзэмшээд, дадлагын хичээлээ хамтарч ажилладаг нийгмийн түншлэлийн байгууллага дээр эзэмшиж байна. Үүний хүрээнд оёдлын ангийн хүүхдүүд “Цагаан шонхор” ХК дээр долоо хоногт хоёр удаа очиж дадлага хийдэг.

-Суралцагч нарт тэтгэлэг олгодог нь хэвээрээ юу?

- Коллежийн оюутнууд маань сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй суралцдаг. Энэ 2022 онд Засгийн газрын шийдвэрээр нэгэн өөрчлөлт орсон нь сар бүр олгодог тэтгэлгийг төгсөхөд нь бөөнд нь олгох буюу сургуулиа төгсөөд гарааны бизнесээ эрхлэхэд нь эхний хөрөнгө оруулалт байдлаар олгох журам батлагдсан. Нэг үгээр хэлбэл төгсөхдөө сургуулиасаа хөрөнгө оруулалт аваад эхний бизнесээ эрхлэх боломжтой болж байна.

Энэ тавдугаар сарын 20-ноос элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа идэвхэжнэ гэж сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Сурагч, эцэг эхчүүд та бүхэн өнөөдөр болж байгаа өдөрлөгт оролцон сургуулийн үйл ажиллагаатай танилцах боломжтой. 

 

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    19 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    26 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    28 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    1 цаг 19 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    1 цаг 57 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    2 цаг 48 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    3 цаг 3 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    3 цаг 42 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    4 цаг 10 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    4 цаг 25 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    4 цаг 36 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    4 цаг 51 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    5 цаг 0 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    5 цаг 14 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    5 цаг 43 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    5 цаг 44 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    5 цаг 53 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    6 цаг 3 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    6 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК