зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Бид 1990 оны ардчиллаас асар их ухарсан

2022-6-02
0
ЖИРГЭХ

 Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг “Ардын эрх” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


-ОДООГИЙН ПАРЛАМЕНТ ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ, ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ТОМ АЛХАМ ХИЙСЭН-

 

-Урилга хүлээж авсан Танд баярлалаа. Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Таны үгийг сонсмоор байна. Энэ удаагийн УИХ парламентын түүхэнд ямар үнэлэмжтэй үлдэх бол?

-Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа энэ удаагийн УИХ-д нэг нам хэт олонхи болсон. Үүний давуу тал ч гэж байна, сул тал ч гэж байна. Ирэх хоёр жилийг би яриад яахав. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацааг харахад бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш одоогийн УИХ Шүүхийн байгуулллагын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентын хянан шалгах үүрэг функцыг хэрэгжүүлэхэд тустай олон хуулийг батлан гаргасан. Болж байгаа юмыг олж байгаагаар нь хэлэх ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Үүнийг баталснаар сүүлийн хэдэн жилд газар аваад байсан мэдээллийн хаалттай байдлыг нээх суурийг нь тавьсан. Сүүлийн хэдэн жил ямар нэгэн мэдээлэл авах гэхээр манай байгууллагын нууц гээд төрийн байгууллагын дарга нь өгдөггүй, өгөхөөрөө нууц гээд тамга дарчихдаг гэх зэрэг зовлон их байсан. Мэдээж нэг нам хэт олуулаа болсны сул тал бас бий. Энэ нь ялангуяа улсын төсөв мөнгөн дээр илэрч, ер нь гамгүй, замбараагүй явж байна уу даа гэж хардаг юм. Би Сангийн сайд байсан бас мөнгө төгрөгийн боломж хомс, хүнд хэцүү цаг үед Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд харахад шүү дээ. Бусад нь яах вэ, эерэг ч юм байна, сөрөг ч юм байна. Би бол тасралтгүй л санаа оноогоо хэлээд явж байгаа даа.

-Дөрвөн удаа парламентын гишүүнээр сонгогдсон хүний хувьд дахин тодруулж асууж байгаа юм шүү. УИХ-ын гишүүн ер нь ямар ззрэг рольтой хүн байх ёстой юм бэ. Иргэд олон нийт бол хууль хэлэлцэх, боловсруулах, батлах үйл хэрэгт биднийг төлөөлөөд оролцоод өгөөч ээ гээд явуулдаг байх.

-Би 1996-2000 онд анх удаа Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллоос УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Тэр үед УИХ-ын гишүүний талаарх иргэдийн ойлголт сонин байсан. Сонгогдсон тойрогт болж байгаа бүх асуудлыг УИХ-ын гишүүн шийдэх ёстой, анхаарах ёстой гэсэн тийм ойлголттой л байсан. Ганцхан жишээ хэлье. Нэг удаа манай гэрийн утас дуугархаар нь авсан чинь “Алтанхуяг гишүүн үү, манай орцны үүдэнд хог шатаад байна аа” гэсэн. Ийм л байсан. Үүнд гэхдээ иргэд буруугүй шүү. Сонгуулийн хуулийг бруу хийснээс болоод Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний чиг үүрэг алдагдаад тойрог гэдэг хэдхэн хүнийг төлөөлдөг болгочихсон. Сүүлийн үед ч энэ ойлголт дээрдээгүй, ахиц дэвшил гараагүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална аа” гэж заасан байгаа.

-Тойргийн эрх ашиг гэдэг юм бол үүн дээр алга?

-Харин тийм. Үндэн хуульд ингэж заасан байхад бидний баталсан Сонгуулийн хууль биднийг илүү тойрогжуулаад, зөвхөн тойргийн хүмүүсийн өмнө үүрэгжүүлээд, тэр хэсэг хүмүүст гайгүй харагдаж байвал, тавьсан санал хүсэлтийг л шийдэж байвал, төрсөн өдөрт нь мэндчилгээ илгээж л байвал УИХ-ын гишүүн гэсэн ойлголтыг бий болгочихсон. Харин намууд нь хариуцлага хүлээдэг, улс орны тогтвортой хөгжлийг хангахуйц тийм Сонгуулийн хуулийг баталж, мөрдөж чадаагүй нь харагдаж байгаа юм. Хэд хэдэн ч удаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан ч тэгж чадаагүй. Гэхдээ Сонгуулийн хууль байнга өөрчлөгддөг байж болохгүй. Тэр тусмаа сонгууль болохын өмнөхөн хуулиа өөрчилж болохгүй. Эрх барьж байгаа нөхдүүд өөрт ашигтай гэж боддог байх. Заримдаа тэр өөрчлөлт нь хохиролтой туссан тал ч бий. Миний санаа зовоод байгаа юм бол Үндсэн хуульд байгаа ард түмний элч төлөөлөгчийг сонгодог энэ хуулиа жижиг сажиг шалтаг, шалтгаанаас болж өөрчлөөд баймааргүй байна. Тогтсон зарчимтай баймаар байна.  Болдог бол Үндсэн хуульдаа Сонгуулийн хуулийн зарчмыг ядаж суулгаад өгмөөр байна. Тэгэхгүй бол Алтанхуяг гэдэг намын дарга гарч ирэхээрээ нэг юм ярьдаг, өөр нэг дарга гарч ирэхээрээ ахиад өөр юм ярьдаг байж таарахгүй. Тэгэхээр бид ард иргэдийг буруутгахаасаа илүүтэй тэр хүмүүсийн төлөвшүүлэхүйц хууль тогтоомж гаргах хэрэгтэй.

-Гэхдээ энэ тойргийн гишүүн гэсэн ойлголтоом гарахын тулд дахиад л Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэг гарах нь ээ?

-Би жишээ нь дөрвөн удаа сонгогдохдоо дөрвөн өөр хуулиар сонгогдчихоод байна шүү дээ. Ардчилал гэдэг чинь амар хялбар биш юм шиг байна л даа. Янз бүрийн байдлаар ингээд туршиж үзээд л яваад байна шүү дээ. Нэг тойргоос уяатай байдлыг л халах хэрэгтэй. Тэгэхгүй бол би тойргийнхоо хүмүүст л сайн харагдвал дахин сонгогдохын тулд хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал төлдөг нэгэн болчиж байгаа юм. Гэтэл нөгөө улс орны асуудал юу болж байгаа нь төдийлөн чухал биш болгочихоод байгаа юм. Үүнийгээ л өөрчилмөөр байна. Шинэ юм турших хэрэггүй, бид чинь их олон хувилбар туршчихсан айл шүү дээ.  2012 онд МАН-ын дарга С.Баяр байсан. Би Ардчилсан намын дарга байсан. Тэр үед С.Баяр дарга “Ер нь Сонгуулийн хуулийг ингэж олон янз өөрчилдгөө больё. Нэг тойргоос уяатай байдлыг халъя” гээд хуулиа өөрчилсөн. Яаж өөрчилсөн гэхээр 28 хүнийг намын нэрсийн жагсаалтаар гаргах хувилбараар хийсэн. Иргэд хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт намын төлөө саналаа өгнө, хоёрдугаарт хүний төлөө саналаа өгнө. 2012 оны сонгууль тэр хуулиар яваад АН 34 суудал авч олонхи биш ч олуулаа болсон.

- Тэгэхэд гишүүд тойрог сэлгэсэн үү?

-Тэр сонгуулийн хууль холимог системээр хийгдсэн л дээ. 48 хүн нь томсгосон мажоритараар, 28 нь мандатаар сонгогдсон. Ядаж л 76 хүн 76 жижг тойргийн асуудал яриад байдаггүй, ядаж л хэдэн сум төлөөлөөд явдаггүй аймаг төлөөлөөд ярьдаг болсон байсан.

Бүхэл бүтэн аймгийг төлөөлөөд аймгийн хөгжлийн бодлогын асуудал ярина. Хэдэн сум дамжсан тойргоос сонгогдоно гэдэг бол их хурлын гишүүнд ч, ард иргэдэд ч, улс эх оронд ч хохиролтой.  2012 он сонгуулийг явуулсан хууль бол зөв байсаан гэдгийг би байнга ярьдаг. Ядаж 28 хүн тойрог, тойрог гэж гүйхгүй байх нь ямар их хэрэгтэй байдаг гэдгийг Ерөнхий сайдаар ажилласан тэр жилүүддээ би харсан. Холимог тогтолцоотой сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон тэр парламентын үед буюу 2012 онд би Ерөнхий сайд болж байлаа. Тэр үед бүтээн байгуулалтууд маш хурдтай хийгдэж чадсаны нэг үр дүн нь төсөв хөрөнгийг 76 тийш нь татаж чангаадаггүй байсных. Бодлогын шийдвэр гаргахад маш их дэмжлэг болж байсан. Мандатаар сонгогдсон 28 нь тойрог гэхгүй, үлдсэн 48 нь “манай 7 сум” гэж ярихаа больчихсон “Манай аймаг” гэж ярьдаг болсон байсан учраас бүтээн байгуулалтууд хурдан шуурхай оновчтой хийгдэж байсан. Энэ олон туршилтуудаас харахад холимог маягийн тогтолцоо нь Монгол улсад арай хэрэгтэй. Одоо энэ жижиг тойрог чинь аймаг, аймаг, сум, сумруугаа зам тавина гээд тал тийшээ чангаана. Дөрөв сонгогдсоны үр дүнд үүнийг маш сайн ойлгосон. Үүнийг ойлгосон учраас төсвийг хэдэн тийш нь чангаалгүйгээр улс орны хөгжил, хүмүүсийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх төслүүдэд мөнгөө зарцуулах хэрэгтэй гэдгийг эрх баригч намынханд мөн ч олон удаа хэлж байна.

-Одоо бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай хөндөгдөж байна. Энэ нь эрх мэдлийн төвлөрлийг задлахад ч ач холбогдолтой гээд байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би наад асуудалд чинь болгоомжтой хандаж байгаа. Тоо яривал наад асуудал чинь нурна. Өөрөөр хэлбэл энэ олон жил 76 гишүүнтэй явсан, энэ 76-гаа яаж зөв сонговол улс орны хөгжилд нэмэртэй байх вэ гэдгээ ярихгүй, нөгөө сонгуулийн хуулиа ярихгүйгээр зөвхөн гишүүдийн тоог нэмчихвэл сайжирна гэж би ерөөсөө бодохгүй байна. Тэр бол буруу. Гишүүдийн тоог нэмээд л амар сайхандаа жаргачихна гэж байхгүй. Харин Үндсэн хуульдаа Сонгуулийн хуулийн зарчимаа суулгах ёстой. Мөнгөтэй хүмүүс л УИХ-д гардаг тогтолцоог солих ёстой.

 

-СОНГОГЧДЫН 40 ХУВИЙН САНАЛ АВСАН НАМ УИХ-Д 62 СУУДАЛ АВСАН НЬ МАЖОРИТАР ТОГТОЛЦООНЫ ПАРАДОКС-

 

-Монголын улс төрийн намуудын төлөвшил, энэ намуудын өнөөгийн нөхцөл байдал Танд ер нь ямархуу харагдаж байна. Улс төрийн томоохон намыг удирдаж явсан хүн шүү дээ?

-Бид 1990 оны ардчиллаас асар их ухарсан.

-Тийм үү, яагаад ингэж дүгнэх болов?

-Яагаад гэхээр Үндсэн хуульдаа олон намтай байна гэж заачихсан. Хүмүүс эвлэлдэн нэгдэж, олон намтай байж болно гээд зарлаад тунхаглачихсан. Гэхдээ энэ бол цаасан дээр л үлдсэн. Тэр Үндсэн хуульд бичсэнээс гадна Сонгуулийн хууль чинь олон нам байхыг дэмждэг хууль байх ёстой. Сонгуулийн хоёр гол тогтолцоо байгаа. Мажоритар, порпорцианоль гээд. Порпорцианаль тогтолцоо бол олон намыг УИХ-д оруулах боломж өгдөг. Харни мажоритар бол хүссэн ч эс хүсэн ч хоёрхон нам УИХ-д гарна. Өөр нам бие даагч ч гарахгүй. Хэрвээ бид ардчиллаа ойлгоод олон нам байх ёстой гэж үзвэл холимог маягийн тогтолцоотой болохгүй бол Монголын ардчилал мөхлөө. Нэг намын дарангуйлал тогтоно. Жижиг намуудад шон байхгүй, гудманд л орилно уу гэхээс өөр боломж байхгүй. Боломжийг нь Сонгуулийн хууль нь хаачихаад байна ш дээ.

-Яагаад? Хууль нь яаж хязгаарлаад байна гэж?

-Жишээ нь өнөөдрийн хуулиар Хан-Уул дүүргээс хэд хэдэн намын нэр дэвшигч өрсөлдлөө. МАН, АН-аас өөр боломж байхгүй. Яагаад гэвэл тэнд хүмүүсийн хооронд өрсөлдөөн болдог. Пропорцианаль тогтолцооноор бол намуудын хооронд өрсөлдөөн болно. Алтанхуяг, Батбилэг хоёр хамаагүй. Ардчилсан нам, МАН ямар үзэл баримтлалтай, юу хийх нь сонин. Харин одоогийн тогтолцоогоор нэр дэвшигч нь солигдчихоор сонгогчид дахиад танихгүй. Нөгөө талаас өнөөх пиар гээч ээ хэн сайн хйисэн, сүлжээ сайн үүсгэсэн, хэн мөнгө тараасан нь ялдаг болсон. Одоо нуух зүйлгүй болсон ш дээ, миний хамгийн их дургүйцэж, байнга эсэргүүцэн ярьдаг зүйл энэ. Мөнгө их тараасан нь сонгогддог, энэ чинь сонгууль мөн юм уу.

-Та энэ саналаа ажил хэрэг болгох тал дээр алхам хийж байна уу?

-Эхний алхамаа С.Баяр даргатай хамтраад 2012 онд хийсэн. 2016 онд тэр үед байсан манай намын удирдлага МАН-хантай нийлээд жадлан эсэргүүцсээр байгаад холимог тогтолцоог устгаад 76 жижиг болгосон. 1990 онд тэр үеийн парламент улсын бага хурал гэж байсан юм. 51 хүнтэй. Тэрнийг цэвэр пропорцианалаар бүрдүүлсэн. Намын төлөө санал өг, гүйцээ. Ямар ч хүний асуудал байхгүй. Ингээд МАХН Улсын бага хуралд гучин хэдэн суудалтай, ардчилсан нэртэй гурван нам нийлээд хорь орчим суудалтайгаар анхны парламент ингэж бүрдсэн юм.

Гэтэл 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаад шинэ Үндсэн хуулийн дагуу л Сонгуулийн хуулиа баталсан чинь  мажоритар тогтолцоотой хууль батласан. Нөгөө олон тойрогтой. Тэгээд сонгууль явуулсан чинь үр дүн нь 70:6 гэж гарсан. Одоо МАН-ынхныг  хүмүүс шүүмжилж л байгаа. Одоогийн эрх баригчид сонгогчдын саналын 40 хувийг л авсан шүү.

Гэтэл энэ нь УИХ-ын 62 суудал. Үүнийг манай физик, математик, байгалийн шинэжлэх ухаанд парадокс гэдэг. Гажуудал байхгүй юу. Ийм гажигтай тогтолцоотой байхад нийгэмд байгаа өөр бодол санал их хуралд багтаж орохгүй болохоор гудамжинд гарч байгаа юм. Тэнд санал бодлоо илэрхийлдэг. Тэгэхээр энэ Үндсэн хуульд заасан хүмүүсийн эвлэлдэн нэгдээд нам байгуулах эрх чөлөө гэдэг юмыг хаачихаж байгаа юм. Сонгуулийн хуулиа зөв болгож байж тэр эрх нь хэрэгжинэ. Лоозон нь амьдралд бууж хэрэгжинэ.

-УИХ-ын гишүүдийн тойргийн төсөв гээд мөнгө яригдаад байна. Тэр 4 тэрбум ямар учиртай мөнгө юм бэ? Та тэр мөнгөө авсан бол юунд зарцуулж байна?

-Үнэнийг л хэлье. Гишүүдийн мөнгө гэдэг зүйл намайг Сангийн сайдаар ажиллаж байх үед бий болсон. 2004 оноос эхэлж бий болсон. Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүдийн зарцуулдаг мөнгө биш шүү. Дахиад л өнөөх тойргийн зовлон байхгүй юу даа. Жишээ хэлье. Орхон аймгаас сонгогдоод очлоо энд нэг цэцэрлэг, тэнд нэг сургууль барих ёстой гээд ярина. Өөр ярих юм байхгүй. Аймаг орон нутаг нь тэр гудамж, замаа янзалчихна. Ингээд өөрөө баахан сургууль цэцэрлэг, эмнэлэг барих янзлах даалгавар аваад ирнэ. Энд иртэл Сангийн яам нь нөгөөдхийг нь оруулаагүй,  ирэх жилийн төсөвт байхгүй л байдаг.

Ингээд нөгөө аймгийн төлөөлөгч гээд бодчихсон хүн чинь үүнийгээ оруулмаар байна гээд л хөөцөлдөнө, энэ нь бас буруу биш л дээ. Тэр нь сүүлдээ явсаар байгаад гишүүний төсөв нэртэй болсон. Гэхдээ гишүүн нь тендер элдэв юманд нь оролцдоггүй. Ийм мөнгийг л тойргийн мөнгө гээд байгаа юм. Анх намайг Сангийн сайд байхад 10 сая төгрөгөөс эхэлж тэгээд 100 сая болоод өнөөдөр дөрвөн тэрбум. Би одоо наад мөнгө чинь хэтэрлээ шүү дээ гэж шүүмжлэл хэлээд бас буруутан болчихож байгаа юм. Гэхдээ энд бас гишүүдийг буруутгахаас илүүтэй дахиад л нөгөөх тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Ингэхээр манай хөгжлийн бодлого алдагдаж байгаа юм. Ерөнхий сайд ч наадахыг чинь дийлэхгүй. Дөрвөн тэрбум, 76 гишүүн гээд бодохоор 300 гаруй тэрбум төгрөг. Сая 200 тэрбум төгрөгийг танасан хэмнэсэн гэсэн биз дээ. Үүнийг бас хэмнэх л хэрэгтэй. Үнэн юм хэлчихээр заримынх нь шээс нь гоожоод байдаг юм. Үнэн юм хэлж болохоо больсон. Над руу бас ярьсан. Эрдэнэтийн иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх ЖДҮ сан руу нь 2 тэрбумыг өгчих. Орхон аймгийн ерөнхий төлөвлөлт нь дуусчихсан түүнд нь мөнгө байхгүй тиймээс 2 тэрбумыг нь тийшээ өгчих гэсэн. Тэгсэн сая хэмнэж байна гээд хассан байна билээ. Ийм юмаар уралдаад улс орноо дуусгах уу.

-Холимог тогтолцоо тохирно гэхээр одоогийн тогтолцооны гажигуудыг олох хэрэгтэй. Давхар дээл, хар машин гээд л?

-Хамгийн их санаа зовоож байгаа юм гэвэл дараа дараачийн залуучууд Монголын хөгжлийн төлөө, улс төр гэж яриад яахав, улсаа хөгжүүлье, ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлье гээд улс төрд орно. УИХ-ын гишүүн гэдэг бол гарчихаад ард түмний төлөө ажиллах ёстой. Гэтэл сонгуулийн зардал маш өндөр. Их хуралд гарах зардал шүү дээ. Манай хуулиар 200 хүн тутамд 1 ухуулагч байж болно гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар багцаалж үзэхэд ухуулагч ажилууллаа гэхэд 3-6 тэрбум төгрөг, зөвхөн ухуулагчийн зардал. Бид явсаар байгаад хуулиараа сонгуулийн зардлыг ийм өндөр болгочихоод байна.  Ийм болгочихоод залуу үедээ юу гэж хэлэх юм. Та нар шонгүй ээ, мөнгөтэй хүмүүс л гарна гэх үү.

Ерөнхийлөгчийн сонгуулиар би энэ санаагаа хэлсэн. Ер нь ухуулагч ажлуулахаа больё. Барууны орнуудад түүнийг сайн дурынхан хийдэг юм байна. Өнөөдөр тэгээд ахуй амьжиргаа нь болохгүй болохоор байлгаад байгаа байх.

Хоёр дахь нь тараах материал гээд зузаан зуаан юм хэвлээд өгдөг. Барууны орнууд бол нэг самбар дээр нэр дэвшигчдийн зургийг хамт тавина. Сонин сэтгүүл плакатыг хэмжээг нь ингээд заачихаад нэг стандарттай болгоно. Тэгээд сонгууль зохион байгуулж байгаа албан ёсны байгууллагууд нь бүтцээрээ тараачихна. Гээд олон арга байна. Тэгэхгүй бол ирээдүйгээ юу гэж харж байгаа вэ гэхээр улс төрд их мөнгө төлж орно, Их мөнгө төлж их хурлын гишүүн болсон хүн буцааж мөнгөө олж авна. Тэгээд нөгөө төрийн албыг арилжаалдаг юм эхлэх гээд байгаа юм.

Давхар дээл одоо бол энэ засаг дээр жаахан зовлон болчихсон яваа. Манай засгийн үед бас тийм байсан. Давхар дээл тайлуулна гээд бөөн шоу болсон. Юмыг мэдэхгүй байж попорч болохгүй. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байх нь ач холбогдолтой. Улс орнууд янз янзаар зохицуулдаг. Жишээ нь холимог тогтолцоотой сонгогдоод намын жагсаалтад орсон хүн сайд болбол их хурлын гишүүнээ өгөөд дараачийнх нь хүн их хурлын гишүүн болчихдог. Нөхөн сонгууль хийхгүй. Бид дэлхийн туршлага судлах хэрэгтэй байна л даа.

 

-ХОНГИЛЫН ТҮЛХҮҮР ГУРАВХАН ХҮНИЙ НЭГД Л БАЙДАГ ЮМ-

 

-Бид одоо байгаа байгалийн баялгаа яаж зөв зохистой эргэлтэд оруулж, эдийн засгийн үр өгөөжийг нь олуулаа хүртэх вэ?

-Үндсэн хуулиар монгол хүн Монголынхоо баялгийг эзэн. Гэтэл үнэн хэрэгтээ тэр баялгийн лицензийг авсан нөхөр эзэн нь болчихсон. Би энэ их хуралд орохдоо би МАН-ынхантай гурван зүйл дээр хамтарч ажиллана гэсэн. Нэг Шударга ёс тогтоохын төлөө бол би тэр ажлын хэсэгт нь ороод мэддэг, чаддаг бүх юмаа хийе гэсэн. Хоёрдахь нь бол байгалийн баялгийг цөөнх нь авчихдаг биш олонхид нь хүртээмжтэй болгоё. Гуравдахь нь дундаж давхаргаа дэмжиж болгоё. Дундаж давхаргагүй бол улс хөгждөггүй юм аа. Дундаж давхарга гэдэг бол Монгол Улс өөрөө тусгаар тогтносон улс байхад хамгийн том бодлого. Түүнээс тэнд нэг сумын төвд нэг соёлын төв барих эсэх нь чухал биш тэнд амьдарч байгаа хүмүүсийн ахуй амьжиргаа ядаж дундаж давхарга байх хэрэгтэй.

Дахиад миний байнга ярьдаг сэдэв чинь төсвийн мөнгө буруу явж байна гэж.

Би Эрдэнэтийн том баялаг биш үйлдвэрийн технологид тохирохгүй, агуулга багатай, исэлдсэн овоолгыг хоёр нөхөр идэж байхаар Эрдэнэт хот 33 хувь, ГОК 34 хувь, Эрдэнэтийн иргэд 33 хувийг нь эзэмшээд явбал яасан юм бэ гэсэн саналыг гаргасан. Их хуралд өргөн барьчихсан, удахгүй хэлэлцэх байх.

Багцаагаар бодоод үзэхэд энэ тогтоол цаашаа батлагдаад явбал Эрдэнэтийн нэг иргэн жилдээ нэг сая төгрөг авна. Гэхдээ бэлэн мөнгөөр тараахгүй.

Тэр данснаас мөнгөө шилжүүлэх эрхтэй. Орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ гээд зарцуулна. Тэгээд үлдэгдэл нь бас жаахан өсөж байна.

-Таны анх гаргаж ирсэн самбар дээр зурсан шударга ёсны, хонгилын схем чинь задарсан уу, эсвэл өнөөх түлхүүр шилжчихэж үү?

-Энэ их хэцүү. Тэгэхдээ юм бүхэнд гутранги байгаад яах вэ. Одоо жишээ нь шүүхийн тухай хуулиар болохгүй юм хийсэн шүүгчийг сахилгын хороогоор  оруулаад түдгэлзүүлнэ гэдэг ч юм уу. Жижигхэн дэвшлүүд байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь бол хуучнаа бодоход хуулийг нь хийгээд эрх мэдлийг нь өгсөн учраас арай гайгүй болж байна. Шүүхийн хуулиар дээд шүүх дээр бүх хэрэг очдог байсныг болиулаад жаахан жаахан зарчмын өөрчлөлт юмнууд хийсэн. Гэхдээ болоогүй л байна. Жоохон урагшилж л байна. Магадгүй саяын Хөгжлийн банкны асуудлыг хараад арай нөгөө хонгил маань хэвээрээ байгаа биш биз, түлхүүр мүлхүүрээ нэгэндээ шилжүүлчихдэг болсон юм биш байгаа гэж жаахан хардангуй бодож эхэлсэн шүү. Тэгэхдээ бас болоогүй, эцсийг нь хүртэл хараадхъя, үзээдхье.

-Хөгжлийн банкны асуудал гэхээр их хурлын гишүүд та нар өөрсдөөсөө асуултын хариултыг хайх ёстой юм биш үү. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлье гээд саналаа оруулаад ирлээ, прокурор. Тийм шаардлагагүй гээд л аваад үлдэж байна. Таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн бол түүнийг нь хэлэлцээд буцааж татна гэвэл зөв. Тэр ерөөсөө буруу юм байхгүй. Яах гэж ард түмэн чамд итгэл өгч явуулсан, чи тэр ард түмний илтгэлийг нь эвдээд юу хийж байгаа юм? Энэ бол байх ёстой асуудал.

Гэхдээ одоо дахиад бодоцгоо гэж байгаа юм. За ямар шүүгч биш, бүх юм мэддэг хүн биш. Ер нь дахиад ийм онолын асуудал гарч ирнэ. 30000 сонгогчийн санал авсан Батбилэгийг 76 хүн буцаагаад татаж болох уу, Тэр шүүгчийн юм уу, тэр ерөнхий прокурор юм уу, тэр хуулийн байгууллагын оруулж ирсэн юмны үнэн мөнийг хэн нотлох юм, хэн батлах юм. Яагаад гэвэл шүүхээр шийдэгдээгүй байгаа байхгүй юу. Шүүхээр шийдэгдчихсэн бол өөр. Дахиад хонгил чинь ажиллаж байгаа бол захиалаад оруулаад ирж байгааг хэн хэн үгүйсгэх юм. Жишээ нь над дээр есөн жилийн өмнө Засгийн газрын гаргасан тогтоолоор ялллагдагч болгож байгаа юм.

-Тэр чинь яг ямар асуудал юм бэ гишүүн ээ, яахаараа есөн жилийн дараа гарч ирж байгаа юм бэ?. Тэгээд яагаад тань дээр хэрэг нь ингээд буучихдаг юм бэ?

-Халдашгүй байдлын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгийн хороо гээд бүгд дээр нь ярьсан.  Есөн жилийн өмнө 2013 онд Монголын эдийн засаг ямар байсан гэхээр Нүүрсний үнэ 70, 80 доллар байсан унаад 30 доллар болсон. Тэр үед манай сайд Н.Батбаяр, Ч.Сайханбилэг нар нүүрсний үнэ унасан энэ үед яаж нүүрсээ экспортлох вэ, гаргахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэж судлаад Засгийн газарт санал оруулж ирсэн. Тэд судлаад ирсэн. Тэр үед бол ганцхан ширхэг автозам байсан. Тавантолгойгоос хил хүртэл. Тэгээд тэр замыг улсад авъя гэсэн. Яагаад гэтэл тэр замаар зөвхөн “Эм Си Эс”-ийн 1000 гаруй автомашинууд явдаг байсан. Харин шороон замаар нь улсын Тавантолгойн, төрийн өмчийн, орон нутгийн Тавантолгойн 7000 гаруй машин явдаг. Тэгэхээр энэ олон машиныг хар замаар явуулмаар байна. Тэгвэл нэг машинаас тээврийн хураамж бага болно. Ашиг олохоор байна гээд Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын шийдвэрээр ийм яллагдагч болгочихоор нь жаахан гайхаад л байгаа юм. Миний, бидний нөгөө яриад байсан бодоод байсан шударга ёс гэдэг юмандаа жаахан эргэлзээ төрчхөөд сууж байгаа юм. Дахиад нэг юм хэлчихье. Засгийн газрын шийдвэр болон сайд нар нь асуудал оруулж ирдэг, кабинетийн зарчимаар олонхийн саналаар гардаг. Манай засаг дээр бол 100 хувийн саналаар гарна. Хэн нэгэн сайд эргэлзэж байвал буцаагаад дахиж ярьдаг байсан.

-Тэгэхээр таныг яллагдагчаар татаад байгаа энэ асуудал Засгийн газрын гишүүдийн 100 хувийн саналаар гарсан шийдвэр юм байна, тийм үү?

-Би хэн нэгнийг чирч унах гэж байгаа юм биш, зарчим нь тийм. Тэгэхээр үүнийг ойлгохгүй байгаа юм. Танай сайд нар тэр ажлыг хийхдээ 170 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас авсан байна гэсэн. Би сая цаасыг нь олж үзлээ. Тэр замыг худалдаж авахын тулд л нэг жилийн хугацаатай Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөг зээлсэн байна. Нэг жилийн дараа манай Зсагийн газрыг огцоруулсан. Дараачийн Засгийн газар гарсан, яахав манай сайд байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Тэгээд тэр зээлийг яах тухай асуудал ярьсан байдаг юм билээ. Зээлийнхээ хугацааг сунгая, төсвөөс нэг хэсгийг нь төлье, тэр замаас маш их мөнгө орж байна  тэр замаасаа мөнгө төл гээд. Яг тэр үед мөнгөтэй холбоотой Засгийн газрын тогтоол нь гарсан юм билээ. Би тэгээд бодсон, ямар ч байсан нэг юм ол гэсэн юм байна гэж.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт би мэдээлэл хүргүүлсэн. Ерөнхий прокурорт гомдол бичсэн. Намайг үндэслэлгүй асуудлаар олон түмний өмнө яллагдагч гэж зарлаж байна. Та нар энэ захиалгатай, зохиомол, үндэслэлгүй юмаа хүчингүй болгож өгөөч ээ л гэсэн. Эрхбиш Монгол Улсын Ерөнхий прокурор энэ хэрэг гээд байгаа юмнуудтайгаа танилцаад хүчингүй болгох байх гэж найдаж байгаа. Яагаад гээч манай Ерөнхий прокурор өөрөө намайг яллагдагч болгоод байгаа материалтайгаа танилцахгүй оруулж ирсэн.

-Тэрийг та яаж мэдэж байгаа юм. Тэгээд таныг яаж яллагдагч болгодог юм?

-Халдашгүй байдлын дэд хороон дээр би асуусан. Манай прокурорын журмаар тэгдэг л гэсэн. Тэгэхээр би хэлсэн. Та миний материалтай танилцаагүй бол та биш яллагдагч болгосон прокурор чинь барьж орж ирэх ёстой. Хамгийн энгийн юм энэ биз дээ. Гэхдээ энэ одоо яах вэ. Би түрүүн хэлсэн, манай хууль шүүхийнхэн жаахан жаахан урагшлаад л байгаа. Харамсалтай нь тэр хурд нь маг удаан. Нэг цэгцрэх байх гэж итгэж найдаад д байж байна.

Шулуухан хэлэхэд надад тохоод байгаа хэрэг нь хэн нэгний захиалгатай юм байна, зохиомол юм байна үндэслэлгүй юм байна. Үндэслэлгүй гэдгийг би бүх материалыг нь архиваас авч үзээд тэр газруудад нь өгчихсөн. Би бүх материалыг ингэж үзлээ, тэгээд та нарт бүх материалыг нь явуулж байна. Манай Засгийн газар Хөгжлийн банкнаас зээл ав гэж хэлээгүй, 170 тэрбум төгрөг ав гэж хэлээгүй. Энэ замыг улсад авах нь зүйтэй гэсэн зарчмын шийд гаргасан. Ингээд яллагдагч болчихоод байж байна. Хаана байна нөгөө миний, бидний яриад байгаа шударга ёс. Н.Алтанхуяг гэдэг хүнийг өнөөдөр яллагдагч болгон олон нийтэд зарлах сонирхол байнаа даа. Би тэр захиалсан эзнийг олно, олж олон нийтэд хэлнэ. Ер нь тэр чинь ойлгомжтой  гуравхан хүн бий. Хонгилын түлхүүрийг гуравхан хүний нэг нь барьдаг юм.

Яагаад гэхлээр хуучин тийм л байсан, тэрний нэг нь би байсан юм.

-Хэн гэдгийг хэлж болох уу Та?

-Төрийн гурван өндөрлөг ш дээ. Түлхүүр байвал тэр гуравт л бий. Өөр хүнд байхгүй.  Өөр хүнээс хайгаад хэрэггүй. Манай үед Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд байсан. Бид гурвын хэн нэгэнд түлхүүр байх ёстой. Тэр үед Ерөнхийлөгчид байсан. Яагаад гэхээр бүх хууль хяналтынхныг өөрөө солиод тавьчихсан.

 

-АН-ЫГ ХАГАРАЛДУУЛЖ ТОГЛОЖ БАЙГАА АРДЫН НАМ ГЭЖ ХЭЛЧИХЭЭД БИ ЯЛЛАГДАГЧ БОЛЧИХООД СУУЖ БАЙНА-

 

-Дараагийн нэг том сэдэв асуухгүй өнгөрч болохгүй. АН-ыг удирдаж байсан хүний хувьд Танай Ардчилсан намд юу болоод байгаа. Эвлэрэх орон зай үлдэхгүй болтлоо эвдэрчихсэн юм уу?

-Манай нам дотор ингэтлээ муудалцах, ингэтлээ хонь чоно болох юм байхгүй. Тэрний шалтаг шалтгааныг хэлээд л ялагдагчаараа дуудуулаад байж байна шүү дээ. Дахиад л хэлье. Энэ бол МАН-ын тоглоом, төрийн байгууллагыг оролцуулсан тоглоом л явж байгаа шүү дээ. Ингэж хэлээд би буруудсан шүү дээ. Би УИХ-ын чуулган дээр зөндөө ярьсан.

-Үндэслэл нь?

-Үндсэн хуульд биччихээд байгаа нам байгуулах эрх гэдэг чинь тэр иргэдийн эрх биз дээ. Тэр иргэдийн эвлэлдэн нэгдэж байгаа тэр эрхэнд хэн халдаж байна? Төрийн байгууллага халдаж байна. Төрийн байгууллага давхар тамга хийж өгөөд халдаж байна.

-Үнэхээр ус агаар  мэт үгүйлэгдэж байгаа зүйл бол сөрөг хүчин байна?  

-Би байнга хэлж байгаа. Монгол Улсад ардчилал гэдэг юм бий болсноос хоёр гол нам бий болсон. Нэг намыг нь ингэж нухчин дарж болдоггүй юм.

-Хөгжлийн банкны асуудлаар УИХ Түр хороо байгуулсан. Үүний ач холбогдол юу вэ?

-Би хэлсэн, 65 хүнтэй УИХ-д сайн юм хийж байгаа гэж. Сайн хийсэн юмных нь нэг нь бол УИХ-ын хянан шалгах түр хороо. Бидний УИХ дээр хоёр нэг үг хэлэх яах вэ, хоорондоо жижигхэн толхилцох яах вэ. Энэ түр хороо бол баримттай материалтай мөрдөн шалгадаг, гэрч дууддаг, хянадаг, шалгадаг түүнийгээ олон нийтэд ил тод явуулах хэрэгтэй. Жишээ нь намайг тэр асуудлаар гэрчээр дуудахад очиход бэлэн. Монголын түүхэнд хамгийн чухал үүргийг энэ их хурал хийлээ. Энийгээ зөв ашиглаад явах хэрэгтэй. Хөгжлийн банкийг улстөржүүлээ гээд хэн хожих юм. Ард түмэн, МАН, АН аль аль нь хохирно. Дундаас нь тэр зээлийг авсан, хөгжлийн банкийг дампууруулсан мөнгийг нь тэр хүмүүс л хожино шүү дээ. Тиймээс би анхнаас нь энэ асуудыг улстөржүүлж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн одоо энэ хэргээр яллагдагч болчихсон байж байна.

-Сонирхолтой санагдаад асууж байна. Засгийн газар тэргүүлж байсан хүний хувьд одоо энэ засгийг нэг сар толгойл гэвэл та юу хийх вэ?

-Ер нь их хэцүү ажил ш дээ. Дахиад тийм ажил хийе гэж бодохгүй байна. Үе үеийн Ерөнхий сайд хэцүү орчинд ажиллаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын  эрх мэдлийг жаахан нэмэгдүүлсэн. Одоо бол сайдыг огцруулах эсэхийг Ерөнхий сайд шийддэг болсон. Түүнээс биш манай засгийн газрын үед чинь их хурлын нэг гишүүн бланкан дээрээ нэг сайдыг огцруулна гэж бичиж орж ирээд л хоёр сарын ажил болдог байлаа шүү дээ. Одоо тэр зовлон лав алга. Авлигатай тэмцэх дарга нарыг ерөнхий сайд оруулдаг болчихсон шүү дээ. Хуучин болбол хэн оруулдаг байсан юм гэхээр Ерөнхийлөгч оруулдаг байсан. Гэх мэтчилэн ахиц байгаад л байна. Жаахан ч гэсэн. Харин одоо нэн чухал ганц зүйл байна. Тэр нь Сонгуулийн хуулийн зарчмыг л Үндсэн хуульдаа суулгаад өгмөөр байна. Бусад нь бол яах вэ болно доо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • irgen (192.82.81.225)
    uuriinh ni erh ashig , shunald niitsehgui ,uuruu unend guitsegdeed ireheer ardchlal gedeg ugiig heregledeg bohir uls turuu bolimoor yumaa .Ard irgediig bainga duugui, ene hunii unegen zalid huurtagdaj yavah jamtai gedeg oilgoltoosoo salaasai bilee . Unuudriin Mongol ulsiig iim archaagui baidald hurgesen, hurgehed tomoohon huvi nemree oruulsan shunaltan gedgiig bugd meddeg bolsoon . Matriin nulims unagah chini ineedtei, hogiin bna.
    2022 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.94.228)
    Үүний үгэнд итгэхэд хэцүү.2012 онд ерөнхий сайд болоод бүр улсаар нь идэж дуусгах зууны их луйврыг зохион байгуулсан жинхэнэ ялтан, өөрөө ч хангалттай хулгайлсан, худалчаараа гарамгай
    2022 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.178.69)
    Өөрөө нэг их цэвэрхэн биш шүү чи хулгайч
    2022 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.95.193)
    Баасны чинь ардчилал.
    2022 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.121.252)
    ZUV
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.165.225)
    МАН ыг сонгосноор хулгайч луйварчид хаан заан мэт авирлаж ард иргэд гөлөгнөөс дорд үзэгдэх болов гэж
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Ардчилал гэж гарч ирсэн нөхдүүд өөрсдөө ардчилалаа устгасан. Ард түмний 70 жилд бүтээсэн хөрөнгийг хувьчлал нэрээр хувааж идсэн шүү дээв Одоо идэх юм байхгүй болохоор ардчилалгүй болсон уу
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Иргэн (192.82.86.62)
    Хууль юу юм гэдэг мангар үгийг хэн хэлсэн билээ, Алтанхуягаас өөр хэн ч биш. Ардчилалын тулгуур нь хууль дээдлэх, хуулийн засаглал гэдэгдээ уг нь.
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (103.80.210.106)
    чиний үүрэг их байгаа шүү. Маш олон бонд босгож, хувааж идсэн. Одоо үүнийг нь төлөх гэж үйлээ үзэж байна
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Ард (49.0.178.183)
    энэ сүг болох юм байхдаа...
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.76.220)
    Яаж ингэж хэлж чадаж бнаа. Ардчилал гэж яг юу юм бэ. Ойлгоогүй бна. Алтанхуяг Элбэгдорж гэх мэтийн АН ын луйварчид төр засагт гарахаараа улсын мөнгийг ах дүү хамаатан саднаараа идэж улсын эдийн засгийг босохгүй болтол идэхийг хэлдэг юмуу. Олон банк дампуурууан идэж мөнгөний ханшийг тэнгэрт тултал унагахыг хэлдэг юмуу. Ард түмний бүсийг эцэст нь тултал чангалж , өөрсдөө улсаасаа баян болтол хулгайлж таргалахыг хэлээд бна уу.
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • irgen (103.80.210.64)
    MUUSAIN OLON HULGAICHUUD BAYAJIH HEREGSEL BOLGOSON SHUUDEE MUU ATSNUUD
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    5 цаг 35 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    11 цаг 56 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    12 цаг 15 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    12 цаг 25 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 43 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    Өчигдөр 19 цаг 40 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    Өчигдөр 19 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    Өчигдөр 17 цаг 42 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    Өчигдөр 14 цаг 44 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    Өчигдөр 14 цаг 29 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    Өчигдөр 13 цаг 53 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК