Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 05:15 цагт, Ховд аймгийн зэрэг сумаас урд зүгт 17 км-т 3.8 магнитиудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ. Газар зүйн байршлын хувьд (Өргөрөг, Уртраг) : 46.95 92.80 цэгт болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.