зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Импорт зогссон жилүүдэд химийн найрлагатай махыг “ХКҮ” рүү нийлүүлдэг байсан уу?

2022-6-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр хоёрдахь өдөртөө үргэлжилж байна. Эмээлтийн махны дуулиантай зэрэгцээд ийм зөвлөгөөн болж байгаа нь нэг талаар хоржоонтой ч юм шиг. Учир нь, монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгчийн нэр Эмээлтийн химийн найрлагатай байж болзошгүй махны дуулианд холбогдчихоод байгаа. Химийн найрлага хольсон байж болзошгүй махан бүтээгдэхүүний “Эм Ди Си Пи”үйлдвэрээс Монголын хиамны зах зээлийн хамгийн том тоглогч “ХКҮ” буюу “Мах импекс”-ийн шошгууд их хэмжээгээр гарсан.

Энэ нь тэрхүү гарал үүсэл тодорхойгүй химийн бодис байж болох нунтагийг хэрэглэсэн махаар “Мах импекс” хиам, зайдас, даршилсан мах үйлдвэрлэсэн байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа. Учир нь дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг монголчууд шууд хүнсэндээ хэрэглэдэггүй, харин БНХАУ руу импортлодог байсан. Гэвч цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил экспортоор махаа гаргаж чадаагүй. Тиймээс энэ махыг “Мах импекс” рүү нийлүүлсэн байх магадлалтай хэмээж байгаа юм. Түүнээс гадна химийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа үйлдвэрийн мах импортлох квот нь “Хүнс консервийн үйлдвэр” буюу “Мах импекс”-ийнх бөгөөд авсан квотынхоо тодорхой хэсгээр өөрсдөө махаа бэлтгээд үлдсэн хэсгээ Хятад эзэнтэй нэр бүхий аж ахуйн нэгжүүдээр бэлтгүүлдэг байсан байж магадгүй байгаа юм байна. Химийн найрлагатай мах бэлтгэсэн байж магадгүй асуудлаар МХЕГ зэрэг байгууллагууд дүгнэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд маргааш Засгийн газрын хуралдаанаар Эмээлт дэх мах бэлтгэлийн асуудлаар шийдвэр гаргах тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

 

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТ БАГАСЧЭЭ

Эмээлт дэх махны үйлдвэрийн дуулиантай холбоотойгоор мах, махан бүтээгдэхүүний борлуулалт ямар байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх зах, E-Mart, найман нэрийн барааны дэлгүүрүүдийг зорилоо.


“Ванхүү” супермаркет: Бидний зорьж очсон эхний дэлгүүр “Ванхүү” супермаркет. Худалдагч “Мах, махан бүтээгдэхүүний талаар Эмээлтийн дуулианаас болоод сүүлийн үед борлуулалт багассан. Сүүлд ирсэн хиамууд зарагдахгүй гурав хоног боллоо. Өдөрт 5-6 кг зарагддаг байсан хиам одоо нэг кг ч хүрэхгүй зарагдаж байна. Нарийн хиамны хадгалах хугацаа 7-14 хоног байдаг. Энэ хугацаанд хиамнуудаа зарагдаасай гээд л бодож байна. Тэгэхгүй бол нийлүүлэгчид хугацаа дууссан буцаалтыг авахдаа хойрго, дургүй байдаг” гэв.

“Баянзүрх” зах: Дараагийн зорьсон газар маань “Баянзүрх” зах. Энд хөл хөдөлгөөнтэй, урьдын адил түм түжигнэж байлаа. Тус захын махны худалдагч, “Цар тахлын улмаас хил хаагдсан. Бэлтгэсэн махаа гаргаж чадаагүй байсан нь үнэн байх, нэгэнт удаан хугацаагаар нөөцөлсөн маханд өөрчлөлт орох нь ойлгомжтой. Тэгээд шинэ мэт болгох гэж элдэв бодис хольсон юм болову уу гэж бодсон. Бидний хувьд ихэвчлэн малчны хотноос ирж байгаа шинэ мах борлуулдаг учир борлуулалт буурсан зүйл байхгүй. Хавар, зуны эхэн сард шинэ мах үнэтэй байдаг. Одоо чтэр хэвээрээ, үнэ өндөр, борлуулалт сайн байна” гэлээ.

“И март”: Хиамны тасаг төрөл бүрийн хиамаар баялаг байх бөгөөд борлуулалт буурсан, эсвэл хэвийн байгаа эсэх талаар тус тасгийн худалдагч тодруулга өгөхөөс татгалзлаа.

Д.Бат-Эрдэнэ, М.Балжинням

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
    2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 мин
  • Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
    36 мин
  • Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ
    47 мин
  • Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
    1 цаг 14 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    1 цаг 19 мин
  • Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
    1 цаг 45 мин
  • Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон
    1 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 2 мин
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
    18 цаг 49 мин
  • Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
    19 цаг 31 мин
  • “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
    21 цаг 17 мин
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
    21 цаг 32 мин
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
    21 цаг 47 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    22 цаг 16 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
    22 цаг 27 мин
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
    22 цаг 31 мин
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
    22 цаг 51 мин
  • Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
    23 цаг 40 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК