Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран аймгийнхаа мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газарт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад “Жаргалант мах импекс”, “БҮБУ”, “Эрдэнэт мах маркет”, “Эрдмийт” компанийг хамруулжээ. Шалгалтын үеэр “БҮБУ” ХХК-ийн мал нядалгааны газарт зөрчил дутагдал илэрсэн тул үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна. Мах боловсруулах үйлдвэрүүдэд ямар нэгэн зөрчил илрээгүй, үйл ажиллагаа нь жигдэрсэн хэвийн явагдаж байна.
Хяналт шалгалт аймгийн МХГ, Мал эмнэлэг, Цагдаагийн газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцон энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх болно.
Сэтгэгдэл (1)