Сансрын тунелээс уруудах замд Баянцээлийн эсрэг талд өнөөдөр 12.00 цагийн үед нийтийн тээврийн автобус шатжээ. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ.
Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраав.