Үндэсний Статистикийн хорооноос мах махан бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулсан судалгааг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн 1кг махны дундаж үнэ 1,6 хувь буюу 250 төгрөгөөр, хонины 1кг махны дундаж үнэ 0,2 хувь буюу 30 төгрөгөөр, ямааны 1кг махны джндаж үнэ 1,6 хувь буюу 169 төгрөгөөр буурчээ.
Харин аймгийн төвүүдэд худалдаалагдаж буй үхрийн 1кг махны джндаж үнэ 1,9 хувиар буюу 121 төгрөгөөр, хонины 1кг махны дундаж үнэ 5,9 хувь буюу 701 төгрөгөөр, ямааны 1кг махны дундаж үнэ 2,4 хувь буюу 245 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)