Иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би хөгжлийн бэрхшээлтэй болоод долоон жил болж байна. Гэмтээд анх муу тэргэнцэр авах, тэргэнцэр олдох боломж байхгүй байлаа. Тиймээс нийгэмших дуртай хүмүүст тэргэнцэр өгчих юмсан гэх хүсэл мөрөөдөл бий. Иймээс л боломжоороо 21 тэргэнцэр бөөгнүүлсэн юм. Энэ тэргэнцрүүдээ өөрийн биеэр 21 аймагт хүргэж өгье гээд “Нэг сэтгэл 21 аймагт” гээд аяныг эхлүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн нэг хүн хүргээд ирдэг юм байна, асуудлыг боломжоороо шийдэж чаддаг юм байна гэдгийг өөрийн биеэр харуулахыг зорьж байна. 21 аймагт нэг нэг хүнд л тэргэнцэр өгөх боломж бий. Цаашдаа жил бүр энэхүү аяныг өрнүүлэх хүсэл дүүрэн байна. Энэхүү аяныг эхлүүлж байгааг сонсож хүмүүс фейсбүүкээр хандаж байна.
Халамжийн тэргэнцрээс чанар сайтай тэргэнцэр өгнө. Залуу, нийгэмших дуртай,ажил хийх хүсэл зорилготой хүнд өгнө гэж зорьж байна. Аймаг бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон тэргэнцэртэй иргэдийн холбоонуудтай холбогдоод явж байгаа. 21 аймгаараа аялаад, тэргэнцрээ өөрийн биеэр хүргэж өгнө. Өнөөдөр Хэнтий аймгаас эхэлнэ. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдрийг сонгосон нь 22 он гэдэг утгаар нь 22-ны өдрийг, мөн урт нартай өдөр гэдгээр нь энэхүү өдрийг сонгосон” гэв.
Д.Батчулуун