зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд дараах өөрчлөлтийг орууллаа

2022-6-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэхээр болов.


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг та бүхэнд танилцуулъя.

Зохион байгуулалт

  • 5.2. Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.
  • 5.3. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бол улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.
  • 5.4. Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.
  • 5.6. Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно.
  • 5.14. 14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.

Ган гачиг, элдэв халдварт өвчний дэгдэлт зэргийг харгалзан наадам тэмдэглэх хугацааг өөрчилж болох аж.

Үндэсний бөхийн барилдаан

  • 9.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн хүн байна.
  • 9.3. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт гаргасан бөхөд доор дурдсан улсын цол олгох батламж олгоно.
  • 9.3.1.тав давсан бөхөд улсын начин; 9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага; 9.3.3.долоо давсан бөхөд улсын заан; 9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд; 9.3.5.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан; 9.3.6.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга; 9.3.7.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга; 9.3.8.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • 9.5. Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 9.6. Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 9.7. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно

Улс, аймгийн наадамд 18 нас хүрсэн иргэн, сумын наадамд 16 нас хүрсэн иргэн тус тус зодоглоно. Ингэхдээ үндэс угсаа, төрсөн газраар ялгаж, жалга довны үзэл гаргах ёсгүй гэж заажээ.

Хурдан морины уралдаан

  • 10.1. Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.
  • 10.2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.
  • 10.11. Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу адуун сүрэг болон хурдан морийг бүртгэж, мэдээллийн санг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэнэ.
  • 14.7.5. хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;
  • 14.7.9. уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх;
  • 14.7.10. уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;

Монгол зургаан насны морьд монгол үүлдрийн адууны стандарт нийцэн уралдана. Ингэснээр эрлийз морьд уралдах боломжгүй гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн уралдаанч хүүхдийг бүтэн нэг жилийн ослын даатгалд хамруулсан байх ёстой аж. 

Багш дасгалжуулагч

  • 14.10. Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дараах үүрэг хүлээнэ.
  • 14.10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх;

Энэ удаагийн хуулиар допингтой холбоотой хэд хэдэн заалт бий. Үүний нэг нь допинг хэрэглүүлсэн, хэрэглэхийг санал болгосон багш, дасгалжуулагч нарт хариуцлага тооцох юм.

Допинг

  • 18.1. Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • 18.2. Бөх, сурын харваач нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, Дэлхийн допингийн эсрэг коде, Засгийн газраас баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил мөрдөнө.

Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдснаар ямар нэгэн ялгаварлалгүй шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэнэ. Энэ дүрэм нь дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмтэй яг цав нийцэх бөгөөд тус дүрэмд заасны дагуу л бөхчүүд, харваачид шийтгэл хүлээх аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Өндөр гэгээн - Даншиг наадам"-ын хөтөлбөр
Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    36 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    45 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    49 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    52 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    1 цаг 1 мин
  • "Өндөр гэгээн - Даншиг наадам"-ын хөтөлбөр
    1 цаг 3 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    1 цаг 37 мин
  • Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    1 цаг 58 мин
  • Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
    2 цаг 16 мин
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна
    2 цаг 34 мин
  • 29 орны жүдочид өрсөлдөх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ
    2 цаг 51 мин
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
    3 цаг 17 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
    3 цаг 37 мин
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
    17 цаг 38 мин
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
    18 цаг 32 мин
  • Улсын наадамд дөрөв болон түүнээс дээш давсан 2 бөхөөс допинг илэрсэн, 1 эргэлзээтэй хариу ирсэн
    18 цаг 37 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    19 цаг 38 мин
  • Б.Батцэцэг: Гаалийн хүнд суртал хүнээс шалтгаалж байвал хуулийн дагуу хариуцлага тооцно
    19 цаг 40 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК