Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр”, Монгол Улсад 8 дугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хандуулдаг байна.