"Нүүдэлчин " Дэлхийн Соёлын Фестивалийн үеэр сарлаг тугаллаж чадахгүй тугал нь бүтчихсэн байх үед Ховд аймгийн нэрт бариач, өвлөн уламжлагч, Ард түмний гавьяат Г.Шомбо уламжлалт аргаар төрүүлж өв соёлоо таниулсан билээ. Фестивалийн талбайд мэндэлсэн бяцхан тугал өнөөдөр ийм болжээ.
Г.Шомбо нь гурав дахь үеийн бариач бөгөөд өөрийн өвлөн уламжлан авсан арга ухаанаар ард түмэндээ гайхагдсан хүн юм.