Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Уг ажлын хэсэгт Н.Энхболд гишүүнийг оруулсан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд гишүүн санал гаргаж, үг хэллээ.
Тэрбээр “Энэ удаа би ажлын хэсэгт орохгүй байвал яасан юм бэ. Залуу гишүүдээс нэгийг оруулаад, ажлаад, боловсруулаад яваг. Дараа нь энэ ажил үргэлжлээд явбал би ороод ажиллаж болно. Би ойрын үед ажлын хэсэг гээд хөдөө гадаа явах, тойргоор явах ажлуудаасаа хойш суучихсан юм аа” гэв.
Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хүндэтгэх шалтгаантай гэж үзээд ажлын хэсгээс чөлөөлөв. Харин түүний оронд ажлын хэсэгт Ш.Раднаасэд гишүүнийг орууллаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)