Улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тонн шатахууны нөөц байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Тодруулбал,
- А-80 автобензин 7,924 тонн буюу 48 хоногийн,
- АИ-92 автобензин 28,513 тонн буюу 21 хоногийн,
- АИ-95 автобензин 3,830 тонн буюу 29 хоногийн,
- Дизель түлш 78,266 тонн буюу 29 хоногийн,
- онгоцны түлшний 50 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 55,575 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас
- А-80 автобензин 1,200 тонн,
- АИ-92 автобензин 15,587 тонн буюу 18 хоногийн,
- АИ-95 автобензин 2,451 тонн буюу 33 хоногийн,
- Дизель түлш 34,338 тонн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,187.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 25.5 мянган тонн, АИ-92 автобензин 386.6 мянган тонн, АИ-95/98 автобензин 17.2 мянган тонн, дизель түлш 604.3 мянган тонн, онгоцны түлш 20 мянган тонн байна.