БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Нийслэлийн хэмжээнд нийт 140904 хүүхэд цэцэрлэгт элсүүлэх боломжтой . Үүнээс И-Монголиа системээр 111542 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт явуулснаас 1932 хүүхэд байгууллагын цэцэрлэгт хамрагдаад байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн нэг ангид сурах хүүхдийн тоог дээд талдаа 40 байхаар тооцсон.
Цахимаар бүртгэл хийсэн ч гэсэн хариу мессеж ирээгүй бол 11-11 дугаар болон “Боловсролын мэдээллийн төв”-ийн утсаар тодруулах боломжтой. Харин биеэр буюу очиж бүртгүүлсэн бол мессеж ирэхгүй. Мөн хүсэлтээ олон дахин илээсэн, регистрийн дугаар зөрсөн бол мессеж очоогүй байх магадлалтай.
Нэг айлын хүүхдүүдийг өөр өөр цэцэрлэгт бүртгэсэн асуудал гарсан. Үүнийг харьяа цэцэрлэгт баталгаажуулснаар нэг цэцэрлэгт хуваарилах ажлыг элсэлтийн комисс хариуцан ажиллаж байна. Үүнээс гадна олон эцэг эхчүүд оршин суух хаягаа өөрчилж байгаа нь хүндрэл учруулж байна. ЕБС-ийн 21, 18, 3, 84 дүгээр сургуулийн бага ангийн сурагчид хэдхэн өдрийн дотор олноор нэмэгдсэн. Шалгалтаар гэрт нь очиход хаалгаа тайлдаггүй. Нэг хаяг дээр 3-4 айл бүртгүүлсэн нь элсэлтийн ажилд хүндрэлтэй байна" гэв.
Т.Мөнхжаргал