Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 95 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 47 нь нийслэлд
- 48 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,385 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол бүртгэгджээ.