Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож буй. Энэ өдөр Байгаль Орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ жилийг “Аялал жуулчлалын нөхцөл байдлыг эрэгуүүлэн бодож, төлөвлөх нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн улс орнууд амаргүй цаг үеийг даван гарч эдийн засгаа сэргээх тусгайлсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаас Монгол орны хувьд байгалийн унаган төрхөө хадгалсан, өргөн уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй маань дэлхийн жуулчдын татах брэнд, маркетинг болж аялал жуулчлалын салбарыг сэргээх боломжийг бидэнд олгож байна.
Хамтдаа цар тахлыг даван туулж, аялал жуулчлалыг бодит утгаар нь эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлогыг тодорхойлон, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.
“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлцгээе" гэжээ.