Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Даажаа толгой” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 14:08 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй гэж мэдээллээ.