Боловсрол шинжлэх ухааны яамнаас Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар мэдээлж байна. Энэ үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэгдүгээр шатны бүртгэлд бүртгүүлсэн 113.654 хүүхдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд хуваарилсан. Ингэхдээ тухайн хүүхдийн гэрт байх хамгийн ойр байх боломжит хувилбар болон тухайн хорооны хамрагдаж болох суудлын тоогоор зохицуулалт хийсэн.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатанд бүртгэгдсэн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Тухайлбал, нийт хүүхдүүдийн 88.362 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25,292 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан.
Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, салбар бүлгүүдэд хувиарлагдаад бүртгэлээ цуцлуулсан 16 мянган тохиолдол бий. Наймдугаар сард нийт бүртгэлээ хаасан ч гэсэн хувийн цэцэрлэгийн бүртгэлийг хаагаагүй байсан. Тиймээс бусад хувийн цэцэрлэгүүдийг, хүүхэд харах үйлчилгээг сонгох хөдөлгөөнүүд хийгдсэн. Бид хоёрдугаар шатны бүртгэлийн баталгаажуулалт болон эцэг эхчүүдэд өгөх мэдээлэллийг есдүгээр сарын 27-30-ны хооронд зохион байгуулахаар бэлдсэн" гэв.
Д.Батчулуун