Кино урлагийн зөвлөлөөс Олон улсын кино наадмуудад оролцож, шагнал хүртсэн уран бүтээлчдийг танилцуулж байна. Энэ үеэр жүжигчин Д.Баттөмөр киноныхоо тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Соёлын яам Кино урлагийн зөвлөлтэй болж Монголын киночид гэр оронтой айлын хүүхдүүд шиг сайхан бүтэц үүсээд байна. Үүнд киночид баяртай байгаа. Бид эв нэгдэлтэй байж, олон улсын кино наадамд Кино урлагийн зөвлөлөөрөө дэмжүүлж, кино урлагийн төлөө дугардаг улс юм байна гэдгийг дэлхий нийтэд харуулах боломжийг олгож байна.
АНУ-д болдог "Палм спрингс" олон улсын дауны кино наадамд “Трио” киноны зураглаач шилдэг зураглаачаар шалгарсан. Мөн үүний дараа Тайландын олон улсын кино наадмаас шилдэг кино шагналыг хүртлээ. Кино наадам онлайнаар болсон. Шагнал хараахан Монголд ирээгүй байна.
А зэрэглэлийн наадам болох "Варшавын олон улсын кино наадам"-д шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшихээр төлөвлөсөн байна. Найман хүний бүрэлдэхүүнтэй Варшавыг зорино.
"Трио" кино 2023 онд Монгол улсад албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ кинонд хүний эрх, нүүдэлчдийн өв соёл болох оршуулгын зан заншлыг дэлхий нийтэд таниулах зэрэг өргөн цар хүрээтэй хүн байгалийг тухай кино болсон” гэв.
Д.Батчулуун