МИАТ-ын карго тээврийн онгоц анхны нислэгээ үйлджээ. Тухайлбал, анхны нислэгээ Солонгос-Монгол чиглэлд хийсэн байна. Ийнхүү манай улс карго тээврийн онгоцтой болсноор БНХАУ-аас жимс, жимсгэнэ, ногоо авчирч хэрэглэдэг байсан бол Узбекистан, Киргизстан зэрэг бусад орнуудаас жимс худалдан авч төрөлжүүлэх боломжтой боллоо.
Мөн олон улсаас ачаа тээврийг хурдан шуурхай авах боломжтой юм.