Улаанчулуутын хогийн цэг буюу Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгээс хийсэх хог, хогны эвгүй үнэрээс сэргийлж, 2017 онд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар "Ногоон төгөл" төслийн хүрээнд 6500 мод тарьсан. Тарьсан моднууд энэ оны байдлаар 92 хувь нь ургажээ. Цаашид 10 мянган мод нэмж тарих юм. Мөн мод тариад зогсохгүй хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.