Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэний жил”-ийн хүрээнд иргэд рүү чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.Энэ удаа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хандан “Уриалга” хүргүүлэв.Уриалгад тусгай хэрэгцээт иргэдийн ажиллаж, амьдрах, үйлчлүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин Үндсэн шаардлага MNS 6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009” стандартуудын хэрэгжилтийг ханган ажиллахыг тусгалаа.
Уриалгыг хүлээн авч хамтран ажиллаж буй худалдаа, үйлчилгээний салбарынхандаа ТАЛАРХАЛ илэрхийлье!