Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас УИХ-ын гишүүн Ц.Батбаярт мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн үед манай гишүүдийг худалдаж аваад аюултай байна. Гишүүдийн ах, дүү, төрөл саданд тендер өгөөд дуугүй болгож байна. Өчигдөр орой л гэхэд Ерөнхий сайд зарим нэг гишүүнийг дуудаж уулзаад тендер өгсөн байна” хэмээн ярьжээ. Үүнийг нь “Монгол улсын Ерөнхий сайдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий илт худал гүжирдлэг, хууль бус үйлдэл” гэж засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан үзжээ. “Хүний нэр хүнд, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээх”-ээр Монгол улсын Эрүүгийн хуульд заасан байдгийн эрхэм гишүүнд явуулсан мэдэгдэлд онцолжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас тодруулахад “Би одоохондоо мэдэгдлийг уншаагүй. Гэхдээ тийм мэдэгдэл гаргасан гэдгийг сонссон. Үүнийг намайг дарамтлах гэсэн оролдлого гэж үзэж байна. Гэхдээ намайг дарамтална гэж байхгүй гэдгийг хэлчихье. Надад эрүүгийн хуулиар зүйл анги үүсгэх тухай дурдсан байна гэсэн. Үнэхээр тэгж байгаа бол прокурор, цагдаа нь шалгана биз. Уулздаг газартаа уулзъя. Би ярьсан хэлснийхээ төлөө шүүхийн өмнө л тайлбар хэлнэ. Үүнийгээ Засгийн газрын хэвлэлийн албаны даргад хэлсэн. Ерөнхий сайд ичихгүй бол би ичихгүй” хэмээжээ.