Оюутнуудын дунд 11 дүгээр сард анх удаа зохион байгуулах гэж буй Монголын сэтгэлгээний олимпиадад 7000 хүн бүртгүүлсэн гэнэ. “Хөх Алтайн оргил” ТББ-аас зохион байгуулж буй олимпиадыг дэмжигчээр БСШУЯ, “Менса” олон улсын байгууллага оролцож байгаа юм. Ирэх сарын таван, зургааны өдөр болох олимпиадад “Менса” байгууллагаас гаргасан олон улсын стандарт тестийг ашиглана. Олимпиадад оролцогсдын хийж гүйцэтгэсэн материалыг үндэслэн оюутнуудын сэтгэлгээний түвшин, оюунлаг байдлыг тодорхойлох гэнэ. Уг дүгнэлтээ БСШУЯ-нд албан ёсоор хүргэснээр боловсролын бодлогод дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. Аливаа судалгаанд 4000 хүнийг хамруулж чадсан бол нийт массын төлвийг илэрхийлж чаддаг гэнэ. Тэгвэл уг олимпиадад оролцох 7000 гаруй оюутны материалаар монгол залуусын оюуны чадамж, сэтгэлгээний түвшинг тодорхойлох бүрэн боломжтой юм. Уралдаанд 1-3 хүртэлх байр, тусгай байр шалгаруулах бөгөөд тэргүүлэгч оюутанд өргөмжлөл, нэг сая төгрөг олгоно. Мөн багийн дүнгээр түрүүлвэл нэг сая төгрөг, дэд байр 500 000 төгрөгийн шагналтай.