Саяхан “Аргагүй монгол аялгуу” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийсэн дуучин Б.Сарантуяа аялан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр энэ удаад дөрвөн чиглэлээр 44 хоногийн хугацаатай аялахаар шийджээ. Төвийн бүсээр зургаа, говийн бүсээр 12, баруун бүсээр 15, зүүн бүсээр найм хоног тоглох гэнэ. Энэ сарын 14-нөөс эхлэх түүний аялан тоглолт Дархан, Эрдэнэтээс эхлэх бөгөөд бүрэлдэхүүнд нь бүжигчидтэйгээ нийлсэн 14 хүн багтжээ. Тэрбээр “Ардын дуу дуулахад хоолой их шаарддаггүй юм билээ. Саяхан хийсэн тоглолтоороо үүнийг мэдэрсэн. Тийм болохоор зөвхөн аймгуудын төвөөр биш, сумдаар тоглох бодолтой байна. Тэгэхээр 44 хоногийн хугацаанд 60 гаруй тоглолт хийх байх” гэсэн юм. Дуучин бүсгүй аялан тоглолтоо дуусгаад Буриад, Улаан-Үд, Якутск, Эрхүү болон Казакстаны Алматыд бүрэн хэмжээний бие даасан тоглолт хийхээр шийджээ. Сонирхуулахад түүний “Хайрын бэлэг” сингл цомгийг “New star” студи хийгээд бэлэн болж буй аж. Мөн долоон жилийн өмнө гаргаж байсан “Best of Saraa” цомгийг нь “Hero entertainment”-ынхан DVD болгож байна. Дуучин бүсгүй энэ хоёр цомгоо он гарахаас өмнө үзэгчдэд хүргэнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр амлалаа.