Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Д.Баярболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Юуны өмнө иргэдэд томуугийн дэгдэлттэй үед амны хаалт зүүхийг уриалж байна. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцыг танилцуулахад энэ сарын 8-ны өдрийн байдлаар нийт 707 мянган хүн хамрагджээ. Үүний 45 хувь нь эрэгтэйчүүд, 54 хувь нь эмэгтэйчүүд, 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь орон нутгийн иргэд байна.
Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 60-аад хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Манай улсад цусны, мэдлэлийн гэх мэт зургаан төрлийн хавдар хүүхдүүдэд зонхилон тохиолддог.
Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулан, эмчилгээ эхэлсэн. Хортой болон хоргүй хавдрын нийт 2700 сэжигтэй тохиолдол бүртгэв. Тэдний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн мэдээнд суурилан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил хийнэ" гэв.