Японы НҮБ-ын Их сургууль буюу "United Nations University"-ийн өмнө монголчууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа ажээ. Энэхүү байр нь НҮБ-ын шинжлэх ухааны төв, эрдэм шинжилгээний салбар гэнэ.
Жагсагчид "Монголд шударга ёс алга. Манай улсад туслаач", "Монгол улсын ерөнхийлөгч хулгайч. Монголын ерөнхий сайд болон парламент хууль зөрчдөг, тэд бол мафи", "Засгийн гакар бидний тэрбум тэрбумаар нь доллар хулгайлсан" гэх лоозонгуудыг барьжээ.
Төв байр нь Япон улсын Токио хотод байрладаг, НҮБ-ын дипломат статустай, хүний хөгжил, сайн сайхны төлөө дэлхийн асуудлыг хамтын судалгаа, ажиллагааны замаар шийдвэрлэхэд туслах зорилготой газар ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)