Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ковидын халдварын шинэ тохиолдол буурсан. Бид BQ12 гэсэн омикроны дэд хэв шинжийг бүртгэлээ. Энэ нь хөнгөн өвчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болсон. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хүүхдүүд голдуу өвчилж байна.
Томуугийн В хүрээний болон H1N1 хүрээний вирус илэрсэн. Томуугийн нэг вирусын орчил байдаггүй. Одоо манай улсад долоон вирусын орчил байна. Би нэг төрлийн вирусын халдвар авлаа гэхэд эмчилгээ хийлгэсэн ч дараагийн вирусаар дахин өвдөх эрсдэл бий. Иймд зарим иргэн томуу эмчлэгдэхүй, сунжраад байна гэдэг. Хэд хэдэн вирус зэрэг дэгдсэн, цаг агаар хүйтэн, агаар бохир байгаа нь эмчилгээг удаашруулж байна. Уушгины хатгаа олон нөхцөл байдлын улмаас үүсдэг" гэв.
Д.Батчулуун