Обамагийн багт багтдаг хоёр мэргэжилтэн ойрын өдрүүдэд тун нууцлаг байдлаар Монголд ажиллах болсон тухай мэдээ www.24tsag.mn-д ирлээ. АНУ-аас ирж байгаа олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийг Майкл Саймон, Марк Вебстер гэдэг бөгөөд энэ 7 хоногийн дундуур цөөн хоног сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөхөөр Улаанбаатарт бууна. Марк Вебстер 2004 онд УИХ-ын сонгуулийн үеэр голлох намуудын зарим нэр дэвшигчдэд зөвлөгөө өгч байсан бол Майкл Саймон нь саяхан өрнөсөн Египетийн хувьсгалын “найруулагч” юм. Тэд энэ удаагийн томилолтынхоо хүрээнд Монголын томоохон компаниуд, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, судалгаа, олон нийтийн харилцааны салбарын төлөөлөлд зориулж хагас хаалттай семинар хийнэ.
   Сонгууль, уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотойгоор гадны нэр хүндтэй харилцааны менежментийн мэргэжилтнүүд өндөр үнээр хөлслөгдөн Монголыг зорих нь нэмэгдэж байна. “Оюу толгой” төсөл дээр “Рио Тинто”-гийн гэрээлсэн америк PR-чдын бас нэгэн баг ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.