Найзыгаа хөнөөгөөд өөрийн амийг егүүтгэсэн хэргийн газар болох интернэт кафен хаалган дээр өнөө өглөө өр авлагаа ар гэрийнхнээс нь нэхсэн хоёр зар наалттай байхыг үзэв. Интернэт кафед үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй авч амжаагүй цалингаа асууж зар тавьжээ. Тав, зургадугаар сарын ажлын хөлсөө авч чадаагүй тэрбээр долдугаар сарын эхээр ажлаасаа гарсан байна. “Уг нь цалингаа цагтаа тавьчихдаг байсан болохоор нь би юм хэлээгүй хоёр сар болсон юм” гэж тэр тайлбарласан бөгөөд одоо ч гэсэн хүлээсээр л байгаа. Гэвч түүнд цалин олгож байсан хүн одоо энэ хорвоо дээр үгүй болсон. Энэ оны хоёрдугаар сард ажилд орсон тэрбээр даргаасаа онцгой содон, этгээд зан төрх олж хараагүй гэнэ. Харин найзынхаа гарт амиа алдсан С гэх залууг үнэхээр чимээгүй, дуугай нэгэн байсныг хэллээ.
   Өр нэхсэн нөгөө зарлалыг мөн л үйлчлэгч эмэгтэй бичиж наасан ажээ. Интернэт кафен хаалган дээр тэрбээр “СӨХ-ийн хоёр, гуравдугаар улирлын төлбөрөө төлнө үү” гэсэн зар бичиж наасан байна. Зарлалд бичээстэй утсаар залгатал Т гэх эмэгтэй “Та нарт ямар хамаатай юм бэ?” гээд тасалчихав. Энэ хүн СӨХ-ийн дарга бөгөөд дээрх үйлчлэгч эмэгтэйд учраа ярьж, байрны түрээсийн төлбөрөө авахыг хүсч байгаагаа хэлсэн гэнэ.
   Тав, зургадугаар сарын цалин, хоёр, гуравдугаар улирлын түрээсийн төлбөр. Энэ хоёр өр хугацааны хувьд давхцаж байна. Тиймээс хэргийн шалтгаан тодорхой болоогүй байгаа ч гэлээ санхүүгийн асуудалтай байсныг үгүйсгэх аргагүй юм. Кафед ажиллаж байсан залуу 250 мянган төгрөгийн цалинтай байсан гэж танил нь өгүүлжээ. Ажилтан гэдэг мест үйлчлэгчээс илүү цалинтай байх нь мэдээжийн хэрэг. Цэвэрлэгчийнхээ цалинг өгөөгүй дарга ажилтан-найзынхаа цалинг өгөх боломж бага. Хэрэв мөнгө олдвол хөөгдөхгүйн тулд хамгийн эхэнд байрны түрээсээ төлөх нь зүйн хэрэг.
   Өнөөдрөөс нэг сарын өмнө интернэт кафе, тоглоомын газар ажиллаж байсан хаалганд түрээслэхийг хүсэгчийн хоёр зарлал наагаад орхижээ. “Тус байрыг түрээслэх үү” гэж дэвтрийн хуудас цаасанд гараар бичжээ. Харин нөгөөх нь үйлчилгээний зориулалтаар ашиглах гэж буйгаа тайлбарласан байв. Өнөө өглөө байсан эдгээр зар өдрийн 12 цаг гэхэд алга болсон байна.