Яг одоо ХХААХҮЯ-ны удирдлагууд энэ оны ургац хураалтын дүнг ерөнхий сайдад танилцуулахаар Төрийн ордонд цуглаад байна. Салбарын сайд Т.Бадамжунай, дэд сайд Ж.Сауле тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ургац хураалтын дүн мэдээг эцсийн байдлаар тайлагнах юм. Энэ жил манай улс дотоодын ургацаар гурил, улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангасан бол төмс, хүнсний ногоог 60 гаруй хувь хангах урьдчилсан дүн гарсан билээ. Харин одоо ерөнхий сайдад хүргэж буй нэгдсэн мэдээллийн эцэст дээрх дүн хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдээд байна.