Өнгөрсөн оны аравдугаар сард Сэлэнгэ аймагт 11 удаа иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг гарсан билээ. Уг хэргийг 13-15 насны таван хүүхэд үйлдсэн юм. Тэд айлын гарааш, амбаар, “Mark-2”, “Chaser” маркийн дөрвөн машин, хоёр айлын нуруулдсан өвс, байшингийн орц, айлын хашаа зэргийг санаатай шатаасан нь мөрдөн байцаалтад нотлогдсон. Галдан шатаагч хүүхдүүдэд холбогдох хэргийг тус аймгийн шүүхээр шийдвэрлэж, 14 настай Э.Билгүүнтөгс, 15 настай Г.Гантөмөр, Э.Батмөнх, О.Уртнасан нарт 5-8 жил ял ногдуулжээ. Гэвч хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан гэх үндэслэлээр ял эдлүүлэх хугацааг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.