Энэ жил МУИС-д их барцадтай жил болж байна. Сургуулийн засварын ажлын талаархи хэл ам намжаагүй байтал тус сургуулийн шилдэг сайн докторуудын нэг С.Нарангэрэл багш сургуулийнхаа захирлын талаар таагүй мэдээллийг олон нийтэд дэлгэж, хууль зүйн сургуулийн захирлын үүрэгт ажлаа өгч байгаа талаар мэдээлсэн юм. Энэ талаар доктор профессор, хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэлээс тодрууллаа.
- Та өөрийн хүсэлтээр ажлаа өгчихлөө. Ажлаа өгөх болсон шалтгаанаа С.Төмөр-Очир захиралтай холбож тайлбарлаж байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?
Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар арав гаруй жил ажилласан. Манай сургуулийн хувьд энэ жил эрдэмтэн багш нарыг төлөвшүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх ажлууд хийгдэж байна. Ер нь хүн бол нэг албан тушаал дээр олон жил ажиллах дутагдалтай. Тиймээс дараа үеийн багш эрдэмтдээс цаашид сургуулиа нэр төртэй авч явах багшийг гаргаж бэлтгэх үүднээс ээлжит бус сонгууль хийгээд дараагийн захирлыг сонгосон. Уг нь миний бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван жил үлдсэн байсан. Хоёрдугаарт би С.Төмөр-Очирын багт цаашдаа ажиллахыг хүсээгүй. С.Төмөр-Очир төрийн дээд өндөр албан тушаал хашсан хүн. Энэ хүнд дутагдаж гачигдаж байгаа зүйл байхгүй. МУИС-ийн санхүүжилт бол улсын төсвөөс маш бага хувь хүртдэг. Бусад нь оюутны төлбөрөөс бүрддэг. С.Төмөр-Очир захирал хувийн ашиг сонирхолын үүднээс МУИС-ийн төсвийг их үрэлгэн, хувьдаа завших хандлагуудыг удаа дараа гаргаж байгаа. Зарим хурлуудад би энэ тухай өөрт нь хурцаар хөндөж тавьж байсан. Гэтэл МУИС-ийн захирлыг халах шийдвэрийг захирлын зөвлөл хуралдаж байж гаргадаг. Тэр зөвлөл 20-иод гишүүнтэй. Надаас бусад захирал нь С.Төмөр-Очир захирлын талд орсон учраас болохгүй байна. Ийм учраас бусармаг үйлдэлтэй эвлэрч чадахгүй. Захирлынхаа албан тушаалыг өгч байгаагийн нэг гол шалтгаан энэ болж байна.
- Төсөв мөнгийг хувьдаа ашиглаж байгаа талаар тодорхой хэлэхгүй юу?
С.Төмөр-Очир сүүлийн үед Солонгосоос хуучин компьютер оруулж ирээд сургууль руу гаа шахаж байна. Сургуулийн олон байрны засваруудыг өөрийнхөө нутаг Архангайгаас компани авч ирүүлж байгаад хийлгэсэн. Тэр компани нь ажлыг тогтсон хугацаандаа өндөр ур чадвартай хийж чадаагүй. Маш олон багш оюутны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, олон хоногоор хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Үүгээрээ монголын дээд боловсролын хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. 100 гаран сая төгрөгөөр гадаадад зугаалаад, зугаацаад явсан. Энэ чинь оюутнуудын л мөнгө шүү дээ.
- С.Төмөр-Очир захирал сургуулиудын захирлыг өөрийн нутгаас сонгодог гэж байсан? Энэ үнэн үү?
С.Төмөр-Очир ирээд сургуулийн удирдах бүрэлдэхүүний 90 хувийг нь өөрчилсөн. Дэд захирлууд, санхүү, аж ахуйн хэлтэсийг бол яг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлчихсэн.
- Цаашид энэ талаархи асуудлыг шийдвэрлүүлэхээр хаана хандах бодолтой байна?
Би Соёл боловсролын яамны сайд Отгонбаяртай уулзахдаа хэлсэн. С.Төмөр-Очир ханаж цаддаггүй хүн юм. Үүнийг нь та болиулаач гэж хэлсэн. Надаас таньд нотлох нотолгоо байгаа юу гэж асуусан. Нотолгоо байгаа гэж хариулсан. Энэ нотолгоог нь МУИС-ийн бүх багш, оюутан, профессорууд мэдэж байгаа. Би үүнийг хангалттай гэж үзэж байна.