МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн захирал Б.Батсайхан нар оюутнуудынхаа шаардлагын хариу болгож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн Баасан гаригт оюутнуудтай хэлцэл хийж зөвшилцжээ. Оюутнууд муу дүн авсан бол тухайн хичээлээ дахин судлаад кредитийн төлбөрөө бүтнээр нь төлдөг байсан бол хэлцлийн дүнд II-IV курсын оюутнууд гурван кредиттэй хичээлийн нэг кредитийн төлбөрийг төлөөд дахин судлах боломжтой болжээ. Харин нэгдүгээр курсын оюутнууд кредитийн төлбөрөө бүтэн төлөх юм байна. Үүний зэрэгцээ сургуулийн төсөв, санхүүг оюутнуудад ойлгомжтой, ил тод байлгахаар шийдвэрлэжээ. Тус сургууль нь энэ жил нэг тэрбум 500 сая төгрөгийн засвар хийсэн бөгөөд гурван дотуур байранд сантехникийн засвар хийсэн байна. Гэвч тохируулга буруу хийснээс сантехникийн системд нь хүндрэл учирчээ. Тиймээс цаашид үүнд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн акталсан хэмээн яригдаж байсан хичээлийн III, VI байрыг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаад “Мэргэжлийн түвшинд засвар, тохижилт хийлгэж ашиглалтыг уртасгах хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргажээ. Хурлын үеэр тус сургуулийн дэд захирал Б.Даваасүрэн “Сургуулийн захиргаа оюутнуудтай ойлголцож, тэдний санал бодлыг сонсож байх болно” гэдгээ амласан юм.
Б.Анир