“Газрын ховор элемент олборлох нь байгаль, экологид заналхийлж буй хэрэг” гэж Монголын ногоон нам мэдэгдлээ. ХБНГУ-ын канцлер А.Меркелийн айлчлалын үеэр манай улстай хамтран газрын ховор элементийг ашиглах талаар хэлэлцээр хийх гэж буй болон “Metalls Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан тус нас ийм мэдэгдэл хийжжээ. Тэд хэлэхдээ "Өнөөгийн технологийн гайхамшиг нь газрын ховор элементийн үр шим гэж хэлж болно. Тиймээс эрэлт хэрэгцээтэй болж байгаа энэ ховор зүйлийг ашиглах, зарах гэж огт яарах хэрэггүй” гэв. Мөн “Газрын ховор элемент олборлох, ашиглах нь уран олборлохтой адил хортой зүйл. Үүнийг олборлоход хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эзэмших чадвартай байх ёстой. Манай улс нүүрс, зэсээ олборлох энгийн технологийг ч эзэмшиж чадаагүй байна” гэсэн юм.
Б.Анир