2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нь нээлттэй байна. Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Сэтгэгдэл (1)