Меконг мөрний Алтан гурвалжин гэгддэг хэсэгт Хятадын 11 иргэнийг хөнөөснийг тус улсын ГХЯ өнөөдөр мэдээлэв. Ачаа ачиж явсан хоёр хөлөг онгоцонд зэвсэгт этгээдүүд халдсанаар ийм явдал болсон бөгөөд мөн Хятадын хоёр иргэн ор сураггүй алга болсон байна. Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд тэдгээр иргэнийг чухам хэн хөнөөсөн тухай дурьдаагүй байна. Хятадын албаны хүмүүс Тайландын Засгийн газарт хандаж, хэргийн мөрдөн байцаах ажилд тусламж хүсчээ.
   Алтан гурвалжин нь Тайланд, Лаос, Мьянмагийн хил нийлдэг хэсэгт байдаг бөгөөд бүс нутгийн хар тамхины үйлдвэрлэлийн нэг төв юм. 2011 оны дөрөвдүгээр сард энд Хятадын 34 иргэн гурван хөлөг онгоцтой явж байгаад далайн дээрэмчдэд олзлогдож, хэдэн өдрийн дараа суллагдсан юм.